Үйл явдлууд

2010 он

Монгол Улсын ХХААЯ-ны сайд Ч.Улаан манай агентурын шугамаар ХБНГУ-д малчин мэргэжилээр суралцаж буй


1926 оноос хойш уламжлал болон Берлин хотноо жил бүрийн 1-р сард зохион байгуулагддаг “International Green Week Berlin 2020” хүнс хөдөө аж ахуйн олон улсын тэргүүлэх үзэсгэлэн яармаг 74 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Монгол улсын ХХААЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд ТӨВД агентур ажлын хэсэгт оролцон зохион байгуулалтын нэлээдгүй ажлуудыг хийж гүйцэтгэв. Эл арга хэмжээний үеэр Монгол Улсын ХХААЯ-ны сайд Ч.Улаан манай агентурын шугамаар ХБНГУ-д малчин мэргэжилээр суралцаж буй залуустай уулзаж санал, туршлага солилцов.

Мөн сайд Ч.Улаан өмнөд Бранденбург муж улсын газар тарилан эрхлэгчидтэй уулзалт хийж мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр мэргэжилтэй ажилтанаа бэлтгэх, ажиллах хүчин солилцох талаар санал солилцох уулзалт хийлээ. Монгол улсын эдийн засгийг солонгоруулах, хөдөө орон нутагт амжиргааны төвшинг сайжруулах гол хүчин зүйл нь ногоон мэргэжилүүдээр /хөдөө аж ахуйн мэргэжилүүд/ ажиллах хүчнийг бэлтгэх, бэхжүүлэх явдал билээ. Иймээс ТӨВД агентурын зүгээс энэ чиглэлд бүх талуудтай хамтран ажиллах хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх анхаарлаа хандуулах болно.