Үйл явдлууд

2010 он

ХБНГУ- ын Ойн зөвлөлийн ерөнхийлөгч, Модны зөвлөлийн ерөнхийлөгч нар манай улсад айлчиллаа


ХБНГУ- ын "Ойн зөвлөл"-ийн ерөнхийлөгч Ноён Ширмбек, Модны зөвлөлийн ерөнхийлөгч,  HAAS группын ерөнхийлөгч Ноён Хаас нар "Монголын ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо"-ны урилгаар  манай улсад ажиллаж хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Тэд монгол орны ойн нөхцөл байдалтай танилцаж, модны аж ахуй эрхлэгчидтэй уулзан энэ салбарт цаашид хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Ноён Ширмбек, Хаас нар модны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчид болоод энэ салбарын удирдах албан тушаалтнуудыг ХБНГУ- д урьж тус улсын ойн бодлого, хэрэгжүүлж буй бодлого, түүний хэрэгжилттэй танилцуулахаар боллоо.