Үйл явдлууд

2010 он

"Монголын авто замчдын холбоо"-той хамтран хийсэн ээлжит сургалт аялал


ТӨВД агентур нь “Монголын авто замчдын холбоо”-ны герман болон европын холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч байгууллага юм. Авто замын салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор бид жил бүр хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг билээ.

2020 оны эхний арга хэмжээ 1-р сарын 26 наас 2-р сарын 3 ны өдрүүдэд түнэллийн байгууламжийн чиглэлээр ХБНГУ-д амжилттай зохион байгууллаа. Түүнээс гадна туршлага судлах мэдээлэл аялалын хүрээнд олон жилийн хамтын ажиллагаат Заксен Анхалт муж улсын авто замын газарт зочлов.

 

Ерөнхийлөгч Үвэ Лангкамер төлөөлөгчдийг биечлэн хүлээн авч хурдны замын засвар арчилгааны газар болон шинээр тавигдаж буй А14 хурдны замын гүйцэтгэлийн явцыг танилцуулав. Аялалд оролцсон 12 гишүүд шинэ туршлага хуримтлуулж мэргэжлийн хүмүүстэй санал солилцов. Сургалт аялал амжилттай зохион байгуулагдаж төлөөлөгчид сэтгэл хангалуун нутгаа зорьлоо.