Үйл явдлууд

2010 он

Монголын ой модны салбарын туршлага солилцох ээлжит сургалт аялал


ТӨВД агентур нь "Монголын ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо"-г европын холбоонд төлөөлөн 5 дахь жилдээ ажиллаж байна. Олон улсын ой модны салбарын тэргүүлэх үзэсгэлэн яармаг LIGNA 2019- тэй уялдуулан "Монголын ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо", НҮБ- ийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Европын холбооны ойн голлох нөөц бүхий гурван улсад танилцах, туршлага судлах арга хэмжээг амжилттай зохион байгуулагдав.


Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дэлхий дахинаа 300 гаруй жилийн өмнө анх Германы ойчид нэвтрүүлсэн билээ. Германы ойн модны кластр нь жилдээ 180 тэрбум евроны эдийн засгийн эргэлттэй, хөдөө орон нутагт 120.000 гаруй ААН- ийн бүтээлч ажиллагаагаар хөгжиж буй салбар юм. Германы ойн ААН- ийн дээвэр холбоо хийсэн танилцуулгадаа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн германы ойд буй болоод байгаа тулгамдсан асуудлуудаа илэн далангүй танилцуулав.


Мөн Шведийн Вант улсын ойн аж үйлдвэрийн холбоотой танилцах уулзалт хийж дэлхийн ойн нөөцийн 1 хувийг эзлэх тус улсын ой нь эдийн засгийн ямар чухал салбар болох тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч туршлагаасаа хуваалцав.
Финляндын ойн холбоо био эдийн засгийг хөгжүүлэх үүднээс хүн амын дунд ойн салбарын тогтвортой хөгжлийг хүргэх соён гэгээрлийн ажилд голлон анхаарч буй аж.