Үйл явдлууд

2010 он

ХБНГУ- ын Потсдамын их сургуулийн доктор профессор Бернд Майер монголд ажиллаа


Манай агентурын 1-р сард ОХУ, БНФУ, ХБНГУ- уудад хийгдсэн сургалт аялалаас тодорхой үр дүн гарч ХБНГУ- ын Потсдам хотын их сургуулийн профессор, сурган хүмүүжүүлэх ухаан тэр дундаа сургалтын хөтөлбөрийн эксперт профессор Бернд Майер УБ хотын ИТХ- ын урилгаар Монгол улсад ажиллаа. ТӨВД агентур профессорыг хөтөчлөн Монгол Улсын боловсролын салбарт олон улсад гарч буй шинэчлэл, шинэ үеийн боловсролын ойлголт, даалгаварын шинэ соёл зэрэг сэдвүүдээр талуудтай хамтран сургалт зохион байгууллаа.