Үйл явдлууд

2010 он

Монголын ААН болон орон нутгийн төлөөлөгчдийн ХБНГУ- ын Заксен муж улсад хийсэн туршлага судлах аяла


ХБНГУ- ын Заксен Эдийн засгийн дэмжлэг ХХК-аас Байгаль орчин, эрчим хүчний технологи, дэд бүтцийн  чиглэлд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын ААН, байгууллагууд, орон нутгийн төлөөллийг Заксен муж улсад танилцах аялал хийх ажлыг санаачилсан юм. Энэхүү санаачлагын хүрээнд хийгдсэн уг аялалын Заксен муж улсад гарах зардлын тодорхой хэсгийг Заксен муж улсын Эдийн засаг, хөдөлмөр, дэд бүтцийн яамны эх үүсвэр Салбарын хөгжлийг дэмжих сангаас санхүүжүүлсэн болно. Сургалт экскурс доорхи сэдвүүдээр явагдлаа.

  • Бохир ус цэвэршүүлэх- төвлөрсөн бус шийдлүүд (Бичил болон бага оврын төхөөрөмжүүд)
  • Цахилгаан эрчим хүчний төвлөрсөн бус шийдлүүд 
  • Туршлага солилцох
  • Хэрэгжүүлэх шатан дахь төслийн удирдлага / Дэд бүтцийн төслүүдийг шинэчлэх нь   
                (бизнесийн, аж үйлдвэрийн болон захиргаа / хотын орчин)
  • Ноу-хау нутагшуулах үйл явцыг амжилттай хэрэгжүүлэхэд техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн ач холбогдол

    Мөн энэ сургалт аялалын үеэр Лайпцигийн Гар үйлдвэрлэлийн танхим, мэргэжлийн сургалтын тогтолцоо болон түүнд танхимын гүйцэтгэх үүрэгтэй танилцав.

Сургалт аялал амжилттай зохион байгуулагдаж оролцогч талууд аялалын үр дүнг өндөрөөр үнэллээ.