Бидний тухай

ТҮВД агентур нь ХБНГУ- ын аж ахуйн нэгж бөгөөд 2008 оноос хойш Монгол хүнийг хөгжлүүлэх чиглэлд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Улс орны хөгжлийн гарц нь өндөр төвшинд бэлтгэгдсэн бүхий л салбарт ажиллах чадварлаг боловсон хүчинг бэлтгэх явдал гэж бид үздэг бөгөөд энэ зарчмыг баримтлан үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын ААН-үүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх гол шалгуур нь техник, технологийн хөрөнгө оруулалтаас гадна ажилчдын ур чадвар юм. Иймээс хүндээ ухаалаг хөрөнгө оруулалт хийх,ажилчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх гол шаардлагыг хангахад ...

Дэлгэрэнгүй

Үйл ажиллагаа

  • Cургалт
  • ХБНГУ- д Барилгын мэргэжлээр 3 жилийн мэргэжил эзэмшүүлэх сургалтанд урьж байна

    Зохион байгуулагч талууд: -  ХБНГУ ын Заксон-Анхалт муж улсын инженерийн танхим, ТӨВД агентур, Магдебург хотын Барилгын боловсролын төв

    1. Сургалтын онцлог

    Мэргэжлийн ...

  • Дэлгэрэнгүй
  • Бизнесийн зуучлал
  • Бизнесийн зуучлалын талаарх мэдээлэл

  • Дэлгэрэнгүй

Үйл явдлууд


Монголын ААН болон орон нутгийн төлөөлөгчдийн ХБНГУ- ын Заксен муж улсад хийсэн туршлага судлах аяла

ХБНГУ- ын Заксен Эдийн засгийн дэмжлэг ХХК-аас Байгаль орчин, эрчим хүчний технологи, дэд бүтцийн  чиглэлд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын ААН, байгууллагууд, орон нутгийн төлөөллийг Заксен муж улсад танилцах аялал хийх ажлыг санаачилсан юм. Энэхүү санаачлагын хүрээнд хийгдсэн уг аялалын Заксен муж улсад гарах зардлын тодорхой хэсгийг Заксен муж улсын Эдийн засаг, хөдөлмөр, дэд бүтцийн яамны эх үүсвэр Салбарын хөгжлийг дэмжих сангаас санхүүжүүлсэн болно. Сургалт экскурс доорхи сэдвүүдээр явагдлаа.

  • Бохир ус цэвэршүүлэх- төвлөрсөн бус шийдлүүд (Бичил болон бага оврын ...
ХБНГУ-д мэргэжлийн сургууль суралцах залуус Герман орныг зорилоо

Зам, зам барилгын чиглэлээр ХБНГУ- д хоёроос гурван жилийн хугацаанд бүтэн тэтгэлэгтэйгээр суралцах залуус Герман орныг зорилоо.  

Эзэмших мэргэжилдээ эзэн нь болж, эх ороныхоо хөгжилд гар бие оролцох өндөр мэдлэгтэй өрсөлдөх чадвартай болоод ирэхийг хүсэн ерөөж хүсэл тэмүүлэлийнх нь хаалгыг нээж өглөө. 

Дан дуудагдах нэрнийх нь араас монгол гэсэн тодотгол дагалдах болж үүрэг хариуцлага өндөрссөнийг сануулан үдэж өглөө.

Залуус дүү нартаа амжилт хүсье.

"Road expo 2017" амжилттай зохион байгуулагдлаа

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй авто замын үзэсгэлэн яармаг энэ жил хүрээгээ тэлж "International road expo 2017" нэртэйгээр олон орныг оролцуулан зохион байгуулагдаж ХБНГУ түнш орноор оролцлоо. Монголын авто замчдын холбоо, ЗТЯ, ТӨВД агентурын хамтан зохион байгуулсан энэ удаагийн үзэсэглэн, бага хурлын үеэр ноу- хау, шинэ технологи, техникийн дэвшлүүд танилцуулагдаж харилцан бие биенээсээ туршлага хуваалцах боломжоор дүүрэн байлаа. Ийнхүү түнш орны BAASt"- Холбооны авто замын судалгаа, туршилтын хүрээлэнгийн ерөнхийлөгч Штефан Штрихээр ахлуулсан зочид төлөөлөгчид Улаанбаатар хотноо 7 хоног ажиллаж ...

ХБНГУ-д мэргэжлийн сургуульд суралцах залуучуудын хэлний бэлтгэл амжилттай явагдаж байна

ХБНГУ-д барилгын чиглэлээр мэргэжил эзэмших залуус өдөр бүр 6-8 цаг хэлний бэлтгэл хийж байна.

Авто замын салбарын ХБНГУ-д хийсэн ажил хэрэгч айлчлал

МУ-ын авто замчдын холбоо ХБНГУ-ын Заксан Анхалт муж улсын “Инженерийн танхим” Берлин хотын “ТӨВД” агентур  хамтран “Холбооны авто замын конгересс” арга хэмжээтэй холбогдуулан 7 хоногийн ажил хэрэгч аялалыг амжилттай зохион байгууллаа.

Заксон Анхалт муж улсын инженерийн танхим, МАЗХ- ны хамтын ажиллагаа 2 жил гарны өмнө гараагаа  эхэлсэн. Өнгөрсөн онд тус танхимын санаачлагаар “ТӨВД” агентуртай хамтран зохион байгуулсан бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч аялалын үеэрх санамж бичгэнд дараах зүйлс тусгагдсан байсны дагуу энэхүү ...

Заксон муж улсын төлөөлөгчдийн манай улсад хийсэн ажил хэрэгч аялалын мэдээлэл

ХБНГУ- ын эдийн засгийн салбарын төлөөллүүдийг монгол улсын эдийн засгийн орчинтой танилцуулах, зах зээлийн шинэ гарц бий болгох, хоёр орны хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэх хөгжүүлэх чиглэлд ТӨВД агентур танилцах аялалыг уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад Заксон муж улсын эдийн засгийн 10 гаруй төлөөллийг хамруулсан ажил хэрэгч аялал амжилттай зохион байгуулагдлаа.  

Зочдын төлөөллийн товч танилцуулга:

Мэдрэгч төхөөрөмжийн багаж хэрэгсэл үйлдвэрлэгч ALL IMPEX компани

ALL IMPEX- ...

Алдарт

Дөнгөж 10 хан насандаа хүнд хэцүү амьдралаас гарах арга замаа мөөг тарьснаар бий болгосон Өмнөд Африкийн алдарт “мөөгчин” Чидо Говера ТӨВД агентурын урилгаар манай улсад 10 хоног ажиллаж сургалт явууллаа. Түүний хувьд Монгол улс мөөг тарих сургалт хийсэн 26 дахь орон нь болж байна. Чидогийн хамгийн сайн чанартай, амттай мөөг хэрхэн тарих арга технологи нь үнэхээр өвөрмөц билээ. Тун удахгүй дотоодын зах зээлд  шинэлэг амт, сайн чанар, олон сорт бүхий мөөг худалдаалагдах ...

BLUE ECONOMY онолыг үндэслэгч ноён Гүнтер Паули Монголд...

“Блү экономи” онол гэж юу болох, түүнийг  үндэслэгч Гюнтер Паулигийн тухай товчхон мэдээлэл

Blue economy /theblueeconomy.org/– нь ногоон хөгжлийн үндсэн зарчимд суурилсан түүнийг өргөжүүлэн хөгжүүлэх зорилго бүхий эдийн засгийн онол юм.

Аливаа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явцад бий болох хаягдал нь  өөр нэгэн үйлдвэрлэлийн түүхий эд болж байдаг. Үйлдвэрлэлийн хаягдал, хүлэмжийн хийг багасгаж  эко системийг хамгаалан орон нутгийн сэргээгдэх нөөцийг ашиглан үйлдвэржилт улмаар ажлын байр бий болгож цэнхэр дэлхийг хүлэмжийн хий болон байгалийн сөрөг нөлөөллөөс хамгаалан ...

ХБНГУ- ын Ойн зөвлөлийн ерөнхийлөгч, Модны зөвлөлийн ерөнхийлөгч нар манай улсад айлчиллаа

ХБНГУ- ын "Ойн зөвлөл"-ийн ерөнхийлөгч Ноён Ширмбек, Модны зөвлөлийн ерөнхийлөгч,  HAAS группын ерөнхийлөгч Ноён Хаас нар "Монголын ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо"-ны урилгаар  манай улсад ажиллаж хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Тэд монгол орны ойн нөхцөл байдалтай танилцаж, модны аж ахуй эрхлэгчидтэй уулзан энэ салбарт цаашид хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Ноён Ширмбек, Хаас нар модны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчид болоод энэ салбарын удирдах албан тушаалтнуудыг ХБНГУ- д урьж тус улсын ...

"Ногоон долоо хоног" олон улсын үзэсгэлэн яармагт "Монголын ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо"

ХБНГУ-ын Берлин хотод жил бүрийн 1-р сард зохион байгуулагддаг олон улсын хүнс хөдөө аж ахуйн дэлхийн хамгийн том үзэсгэлэн яармаг болох "Ногоон долоо хоног"- т "Монголын ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо"- болоод ААН- ийн төлөөллүүд оролцлоо. 

2016 оны ногоон долоо хоногт монголоос оролцсон зочид төлөөлөгчид

Жил бүрийн 1-р сард ХБНГУ- д зохион байгуулагддаг "Ногоон долоо хоног" үзэсгэлэн яармагт "Монголын ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо" , мод модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч ААН байгууллагын төлөөлөгчид, БОНХЯ- ны төлөөлөл оролцлоо. Мөн европын холбооны модон байшин үйлдвэрлэлийн томоохон үйлдвэр болох ХААС-т зочлон туршлага  судалаллаа. Цаашид "Монголын ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо", ХБНГУ- ын "Ойн аж ахуйн зөвлөл" болон  "Модны аж ахуйн зөвлөл"-тэй хамтран ажиллаж, мэргэжил ...

Төв аймгийн засаг даргаар ахлуулсан нутгийн удирдлагууд ХБНГУ- ын Заксон Анхалт мужид ажлын айлчлал

ХБНГУ- ын Заксон Анхалт муж улсын Эдийн Засаг Шинжлэх Ухааны Яамны төрийн нарийн бичгийн дарга Марко Түлнэрээр ахлуулсан баг ТӨВД агентурын урилгаар Монгол улсад  айлчилсан аялалын хүрээнд зурагдсан санамж бичгийн хүрээнд Төв аймгийн засаг даргааг ахлуулсан нутгийн удирдлагууд ХБНГУ- ын Заксон Анхалт мужид ажлын айлчлал хийлээ. 

ХБНГУ- ын Заксон Анхалт муж улсын төлөөлөгчид ТӨВД агентурын урилгаар айлчиллаа

“Монгол Германы эдийн засгийн клуб”-ын санаачлагаар ХБНГУ ын Заксон Анхалт муж улсын  Эдийн Засаг Шинжлэх Ухааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Түллнэрээр ахлуулсан бизнес болон улс төрийн төлөөллүүд Монгол улсад хийсэн  ажлын айлчлалыг ТӨВД агентур амжилттай зохион байгууллаа.7 хоног үргэлжилсэн тус айлчлалын хүрээнд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой хувь нэмэр үзүүлэхүйц хэд хэдэн хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэгдлээ.

 

 ХБНГУ ын Заксон Анхалт мужийн Инженерийн танхим,Монголын Авто замчдын холбоотой хамтран ажиллах санамж бичигт ...

ТӨВД агентур Монголын авто замчдын холбоог ХБНГУ-д төлөөлөн ажиллана

"Монголын авто замчдын холбоо"- ны удирдах зөвлөлийн шийдвэрээр ХБНГУ-д тус холбоог төлөөлөн ажиллах итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ТӨВД агентурыг итгэл хүлээлгэн сонгожээ. Монгол улсын авто замын салбарт герман улсын техник технологийн солилцоог гүнгийрүүлэх, тус салбарын боловсон хүчинг шинэ төвшинд бэлтгэх, авто замын инженер, техникийн болон мэргэжилтэй ажилтны ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Герман улсад урт, богино хугацааны сургалт, дадлагад хамруулах чиглэлээр хамтран ажиллахаар хоёр орны холбоод харилцан санамж бичиг үйлдэн ажиллаж байгаа билээ. Эдгээр ...

ТӨВД агентурын тууштай зүтгэлийн үр дүн гарч Монголын залуус дэлхийд ур чадвараа сорилоо.

 

МОНГОЛЫН ЗАЛУУС ДЭЛХИЙД УР ЧАДВАРАА СОРИЛОО

60 жилийн түүх, туршлага бүхий Амстердам хотноо төвтэй  „Worldskills International“  байгууллага нь дэлхийн 68 улсыг эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн боловсролын чанар, стандартыг дээшлүүлэх эрхэм зорилготой төрийн бус байгууллага юм. Манай улс тус байгууллагад гишүүн орноор элсэн орж залуучуудынхаа ур чадварыг дэлхийн олон улсын залуустай өрсөлдүүлэн сорьж,  тэдэнтэй мэргэжлийн боловсролоор ижил төвшинд хөл нийлүүлэн алхах боломжийг бий болгохын ...

Радио телевизийн тогтолцоо, хууль эрх зүйн орчин, тоон системд шилжих хөтөлбөрийн хэрэгжилттэй танил

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүд өрсөлдөөнтэй, илүү мэргэжлийн түвшинд ажиллах шаардлага хэрэгцээ нэн их байгааг үндэслэн ХБНГУ- ын РАДИО ТЕЛЕВИЗИЙН ТОГТОЛЦОО, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ТООН СИСТЕМД ШИЛЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАХ"  туршлага судлах аялал зохион байгууллаа.  Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй телевизүүд тоон системд шилжих үйл явцын өмнө зохион байгуулагдсан энэхүү туршлага судлах аялал нь олон талын үр өгөөжтэй болсныг оролцогчид онцоллоо.

Суурь боловсролын салбараас туршлага судлах аялал

2013 онд манай агентураас зохион байгуулагдсан ХБНГУ- ын "Суурь боловсролын тогтолцоо" туршлага судлах аялал амжилттай явагдсан. Аялалд хамрагдаагүй Нийслэлийн сургуулиудаас гаргасан саналын дагууд дахин зохион байгаалагдав. 

WORLDSKILLS- 2013 IN LEIPZIG

 

WorldSkills - Мэргэжлийн ур чадварын дэлхийн аварга шалгаруулах 42 дахь удаагийн тэмцээн ХБНГУ-ын Канцлер хатагтай Ангела Меркэлийн ивээл дор ХБНГУ-ын Чөлөөт Заксон муж улсын Лайпциг хотноо 2013.07.02-ноос 06-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдав.Уг тэмцээн нь 22 хүртэлх насны мэргэжлийн боловсрол эзэмшиж буй болоод эзэмшсэн залуучуудын дунд хоёр жил тутам зохион байгууллагддаг мэргэжлийн боловсролын дэлхийн хамгийн том арга хэмжээ хийгээд „WorldSkills Leipzig 2013“ тэмцээн нь 40 жилийн дараа Герман улсад хоёр удаагаа явагдлаа.Уг тэмцээнд 53 орны 1000 ...

Эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудлаар баримтлаж буй бодлого, үйл ажиллагаа

2013 оны 05 сарын 16- 23 ны өдрүүдэд Дорноговь аймгийн "Манлайлагч иргэд ТББ"- ын хүсэлтээр ХБНГУ- аас эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн асуудлаар баримтлаж буй бодлого, Холбооны Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцах аялалыг ТӨВД агентур зохион байгуулав. 

Барилгын модон хийц, мужааны мэргэжил дээшлүүлэх сургалт

ХБНГУ- ын Заксо муж улсын Гар үйлдвэрлэлийн танхим, Борсдорф Боловсрол технологийн төв, хүний хөгжлийн ТӨВД агентур хамтран Барилгын модон хийц, мужааны мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгууллаа.

 -Материал судлал (цэвэр мод, наамал банз, зоргодсон хавтан г.м, х)

-Холбох, бэхлэх материал (холболт бэхлэлт, тусгаарлалтын аргууд,өнгөлгөөний аргууд,хуванцар материал,цавуун материал г.м)

- Зохион бүтээх(зураг төсөл,тооцоо г.м)

- Ажлын техник (зүсэх,наах,хатаах техник,мод модон эдлэлийн арчилгаа,ажлын байрны зохион байгуулалт)

- Хөдөлмөрийн аюулгүй байдал,техникийн аюулгүй байдал

- Үйлдвэрлэлийн дадлага

Төгсөлт: Лайпциг хотын Гар үйлдвэрлэлийн ...

Олон улсын "Ногоон долоо хоног" үзэсгэлэн яармаг

Жил бүрийн 1-дүгээр сард Берлин хотноо уламжлал болон зохиогддог Хүнс, хөдөө аж ахуйн дэлхийн тэргүүлэх үзэсгэлэн яармаг болох "Олон улсын ногоон долоон хоног" - т "ТӨВД" агентураас гаргасан саналын дагуу Монгол Улсын ҮХААЯ болон "Газар тариаланчдын холбоо"-ны төлөөлөл оролцлоо. Энэхүү танилцах аялал амжилттай явагдаж цаашдын хамтын ажиллагааны таатай эхлэл тавигдан хамтран ажиллаж буйд бид баяртай байна. 

Ногоон долоо хоног үзэсгэлэн яармагт зочиллоо

1926 оноос хойш жил бүрийн нэгдүгээр сард ХБНГУ- ын Берлин хотод уламжлал болон зохион байгуулагддаг хүнс хөдөө аж ахуйн дэлхийн хамгийн том яармаг болох олон улсын "Ногоон долоо хоног- 2013" үзэсэглэн яармагт манай улсын зочид төлөөлөгчид оролцлоо. ТӨВД агентур жил бүрийн "Ногоон долоо хоног" яармагт монгол улсын зочид төлөөлөгчдийг зохион байгуулан оролцуулдаг.  Хүнс хөдөө аж ахуйн салбарт нээгдсэн шинэ дэвшилтэт санал санаачлага, энэ салбарын хийгдэж буй  техник  технологийн дэвшил, хамтран ажиллах түнш байгууллагуудтай нэг дор үзэж танилцах ...

Суурь боловсролын салбараас туршлага судлах аялал

“ТӨВД” агентураас 2012 оны 12-р сарын 16-23-ны өдрүүдэд Берлин хотноо зохион байгуулсан ХБНГУ-ын суурь боловсролын бодлого, тогтолцоо түүний хэрэгжилттэй танилцах туршлага судлах аялал зохион байгуулагдлаа.  Тус аялалын явцад   замын хөдөлгөөнийн дүрмийг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгах, замын хөдөлгөөний хичээл заах зориулалтын талбайг Улаанбаатар хотын дүүрэг, аймаг, сум болгонд байгуулах санаачлага гарсан билээ. Уг саналыг  01- сарын 09- ны өдөр БСШУЯ- нд албан ёсоор хүргүүлсэн болно. Аялалд хамрагдаагүй суурь боловсролын сургуулиудаас ийм аялалд хамрагдах хүсэлтээ удаа дараа илэрхийлж байгаа нь ...

ХБНГУ- ын Мэргэжлийн боловсролын хосмог тогтолцоо мэдээлэл, туршлага судлах аялал

Тус аялалд Дундговь, Баянхонгор, Сэлэнгэ аймаг Шаамар сум, Улаанбаатар Политехникийн коллеж, Монгол- Солонгосын хамтрсан коллеж, Өмнөговь, Сүхбаатар, Говь-Алтай, Орхон аймгууды МСҮТ- ын багш нар оролцов. 

Сургалт 2012.12.02- 12.09 ны өдрүүдэд үргэлжиллээ.

Өрлөг, плита наах мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа.

 

Барилгын салбарын мэргэжилтэн ажилтаны ур чадварыг дээшлүүлэх өрлөгийн болон плитачины дунд шатны сургалт зохион байгуулагдаж амжилттай өндөрлөлөө.

Хэвлэл мэдээлэл

ЭСЯ наас зохион байгуулсан ХБНГУ-д сурч ажиллаж амьдарч буй Монголчуудын шинэ жилийн цэнгүүн Berlin 2016 өргөн дэлгэж өнгөрөв. Тус цэнгүүний үеэр Монгол ...Дэлгэрэнгүй

Гадаадад ажиллаж амьдарч буй ч эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд санаа тавин өөрийн чадах хэмжээгээр хувь нэмрээ оруулан, идэвхтэй бас зүтгэлтэй амьдарч буй нэгэн бүсгүйтэй ...Дэлгэрэнгүй

Бусад мэдээлэл

ХАМТРАГЧИД

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН ХОЛБОО
Германы хамтын ажиллагааны нийгэмлэг
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын Яам
Lайпциг хотын гар урчуудын холбоо
Заксен-Анхальт муж улсын инженерийн танхим
Монгол-Германы Эдийн засгийн клуб
USETEC

Холбоо барих

Та бидэнтэй холбогдож хүссэн мэдээллээ авах боломжтой.

Tuvd Agency

Prenzlauerallee 36G
Berlin 10405
Утас: +49 30 40 500 560 / +49 173 78 18 747
Утас (Монгол): +976 9909 6487
Э-шуудан: info@tuvd.com

Tuvd Agency. © 2016. All Rights Reserved.